Хэрэглэгчийн мэдээлэл устгах заавар

MonTasker нь хэрэглэгчийн утасны дугаар, нэр, профайл зураг, сонголттой оруулсан имэйл хаяг зэрэг мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор хадгалдаг. Та бүртгэлээ болон холбогдох мэдээллээ дараах хоёр аргын аль нэгээр устгуулж болно.

1. Апп дотроос (санал болгож байна)

  1. MonTasker апп руу нэвтэрнэ.
  2. Профайл → Хувийн мэдээлэл → Аккаунт устгах дарна.
  3. Шалтгаанаа бичээд (заавал биш) устгахаа баталгаажуулна.

Аккаунт тэр даруй устгагдана: нэвтрэлт хаагдаж, профайл нийтэд харагдахаа болино. Дуусаагүй ажил, төлбөр, маргаан, олгогдоогүй мөнгө эсвэл түрийвчинд үлдэгдэл байвал апп устгахыг зөвшөөрөхгүй — эхлээд ажлаа дуусгаж, үлдэгдлээ татна уу. Хууль ёсны бүртгэлийн (санхүүгийн) мэдээлэл шаардлагатай хугацаанд л үлдэнэ.

2. Имэйлээр хүсэлт илгээх

Апп руу нэвтэрч чадахгүй бол бүртгэлтэй имэйл хаягаасаа montaskermn@gmail.com хаяг руу «Аккаунт устгуулах хүсэлт» гарчигтай имэйл илгээнэ үү. Бид 7 хоногийн дотор хариу өгч, устгалтыг гүйцэтгэнэ.

Юу устах вэ